🔴Б.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайд, УИХ-ын даргад хариуцлага тооцох аль ч бичигт нь би гарын үсгээ зураагүй

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Б.Бат-Эрдэнэ: МАН-ын бүлгийг хуралдуулах шаардлага гаргаж 30 гаруй гишүүний хамт гарын үсгээ зурсан. Өмнөх Засгийн газрыг огцруулах, УИХ-ын даргад хариуцлага тооцох аль аль бичигт гарын үсэг зураагүй. Бүлэг зарчмын байр суурийг ярьж, асуудлыг шийдэх ёстой. Бид улс эх орныхоо эдийн засаг, нөхцөл байдлыг харах ёстой. 2011 онд Оюутолгойн хувь нийлүүлсэн зээлийн хэлэлцээрийн асуудал яваад, 2018 онд буюу долоон жил тутамд зээлийн гэрээнд өөрчлөлт хийх боломжтой байдаг. Гэтэл 2018 онд Монгол улс яг ийм лс төрийн нөхцөл байдалд орж, зээлийн хэлэлцээрийг эргэж харж амжаагүй. Дараагийн долоон жил болоход өнөөдөр бас л ийм нөхцөл үүслээ. Би хардах эрхтэй. 18 тэрбум доллар гэдэг бага мөнгө биш. Тогвтортой засаглах боломжийг ард түмэн өгөөд байхад тогвторгүй байдлыг бид өөрсдөө л үүсгээд байна. МАН 300 гаруй мянган гишүүнтэй. Бага хурлаас эрх авч, нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон хүмүүс тогтвортой байдлын төлөө ажиллана гэж гарч ирчихээд Засгийн газрыг огцруулах нь зарчимгүй үйлдэл. Д.Амарбаясгалан даргын асуудал дээр ч би гарын үсгээ зурахгүй. Бид тогтвортой л байх хэрэгтэй. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.