🔴 Я.Содбаатар: МАН-ын шинэ даргыг 60 хоногийн дотор УДШ-д бүртгүүлэх хуультай

МАН-ын EНБД Я.Содбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

МАН-ын EНБД Я.Содбаатар: 

-Төрийн ажил дээр тохиролцоо гэж байхгүй байх. Эв нэгдлийг хангах үүднээс нөхцөл байдлыг дүгнэх уулзалт хэд хэд болсон. Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдахгүй. Намын дүрэмд Бага хурал буюу төлөөллийн төв байгууллага Ерөнхий сайдыг сонгодог. УИХ-ын бүлэг Удирдах зөвлөлөөс чиг авч хуралддаг заалт гэж бас байхгүй. МАН-ын Удирдах зөвлөл ойрын хугацаанд бусад асуудлаар хуралдахаар ярилцаж байна. Манай намын гишүүд хуваагдаж хагарсан зүйлгүй, намын их хуралдаа бэлтгэж байна. Парламент дээрх бүлгийн 68 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах, УИХ-ын даргыг огцруулах эсэх асуудлаар тодорхой санал зөрөлдөж байгаа зүйл байгаа ч улс орны нийтлэг эрх ашгийн төлөө ойлголцохоор уулзалдаж байгаа. 

-Б.Энхбаярыг гишүүнийг МАН-ын гишүүнээс хөөх ХЕХ-ны шийдвэр гарчихсан уу?

-Энэ шийдвэрийг манай намын зарим гишүүд эргэн харахыг хүсэлт тавиад байгаа. ХЕХ бол намын их хурлаас байгуулагддаг байгууллага. Би энэ асуудал дээр тайлбар өгч болохгүй. Би бол бага хурлаас томилогддог албан тушаалтан. Намын ажил хийсэн ч төрийн ажил хийсэн ч ном журмаар нь явж байх ёстой.

-МАН-ын шинэ даргыг УДШ-д бүртгүүлсэн үү?

-Бүртгүүлээгүй байна. Хуулиараа 60 хоногийн дотор бүртгүүлэх заалттай. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.