🔴Х.Булгантуяа: МАН хоёр хуваагдчихаад байна

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-МАН-ын Удирдах зөвлөл энэ цаг үед хамгийн их хуралдах ёстой. МАН хоёр хуваагдчихаад байна. Я.Содбаатар дарга бага хурлаас хойш огт гарч ирсэнгүй. АН-ын Удирдах зөвлөл ах нарыгаа дуудаж байгаад өргөтгөсөн хуралдаан хийгээд улс төрийн шийдвэр гаргаж, чиглэл авч намдаа ашигтай бодлогууд гаргаж байна. Манай нам асуудалд хариуцлагатай хандмаар байна.

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төсөл өргөн барьсан байна. Л.Оюун-Эрдэнэ гишүүн хянан шалгах түр хороо байгуулах нь ёс зүйн хувьд нийцэх үү ?

-УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн албан бланк нь дээр явж байгаа л асуудал. Түүнээс нам намын төлөөлөл ордог. Зарим нь зөвхөн Ухаахудаг, зарим нь оффтейк гэрээ яриад байна. Энэ бол нэгдсэн асуудал. Нууцаас олон оффтейк гэрээнүүд гарах ёстой. Түрүүнд ил болдог гэрээнүүд нүүрсний сонсголоор ил болсон гэрээнүүд байсан. Байгалийн баялаг бол ард түмний баялаг. Нөгөө талдаа хэдхэн хүмүүс суугаад нууцаар гэрээ байгуулсанд ард түмэн бухимдаад байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.