🔴LIVE: Ж.Бат-Эрдэнэ: МАН-д үүсээд байгаа асуудлаар Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:
-МАН дотор эвлэрэх асуудлыг би өнөөдрийг хүртэл хийгээд явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хүртэл уулзаж зөвшилцсөн. Бүх юм зогсох гээд байна. "Хоёр тал хоёр бичгээ татаж аваасай" гэсэн саналыг хүртэл хүргүүлээд байна.
Ерөнхий сайд болон УИХ-ын даргын хүрээнд нэгээс хоёр удаа уулзалт болсон. Монгол Улсын болоод намын бүхий л асуудлаар ярилцсан. Төсвийн асуудлаа бид арваннэгдүгээр сарын 15-н гэхэд дуусгах хэрэгтэй байгаа. Намын хурал мөн арваннэгдүгээр сарын 15-нд болно. Тэгэхээр аль аль талынх нь асуудлууд хоорондоо давхацчихаад байна. Нэн тэргүүнд, төсөв дээрээ төвлөрөх, засаг төр бүрэн бүтэн байх дээр анхаарах ёстой. Магадгүй хоёр тал зөвшилцөөд, хоёр бичгээ татацгаах юм бол цаашид төрийн гол асуудал төсөв л болно гэлээ.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.