🔴МАН-ын бүлгийг 16 цагт яаралтай хуралдуулах шаардлага 38 гишүүн гаргав

УИХ дахь МАН-ын бүлгийг яаралтай хуралдуулах шаардлагыг 38 гишүүн гаргажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатар мэдээлэл хийв. 

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-МАН-ын бүлэг хуралдаж, улс төрийн шийдвэр гаргах шаардлагатай байна. Сүүлийн хоёр удаагийн хурал хуралдаагүй тул гишүүд бүлгээ хуралдуулах шаардлагыг удаа дараа тавьж байна. Тулгамдсан олон асуудал шийдвэрлэх хэрэгтэй байгаа тул өнөөдрийн 16 цагт МАН-ын бүлэг хуралдах шаардлагыг 38 гишүүн гаргалаа. 

Намын Удирдах зөвлөл Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярих эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс бүлгийн хурлаар хэлэлцэж, улс төрийн шийдвэр гаргах ёстой. Хэрэв 16 цагт хуралдах шаардлагыг хүлээж авахгүй бол бүлгийн олонх 38 гишүүд хуралдаж, бүлгийн дэд даргаар удирдуулна гэлээ. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 1 цаг өмнө
Зайлаарай новшнуудаа