🔴М.Бадамсүрэн: ТББХ-ны хуралдаан хуралдахгүй байгаа нь хууль бус гэдгийг даргад сануулж хэлсэн
Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн ч гишүүд орж ирээгүйн улмаас хурлыг хаагаад байна.
УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн:
-Үргэлжилж байсан хурлыг хаасан учир энэ нь хууль зөрчсөн үйлдэл байж болзошгүй гэдгийг ТББХ-ны даргад сануулж хэлсэн. Ирц нь бүрдчихсэн, үг хэлэх хүмүүс нь тодорхой байхад үгээ хэлээд, саналаа хураагаад л явах ёстой. Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Нэг болохоор Засгийн газрыг огцруулах эсэх асуудлыг товд оруулаад, эсвэл бүр гаргаад шидчихдэг. Энэ одоо бүр тоглоом болж, Монголын хууль гууль боллоо.
Ерөнхий сайдыг огцруулах асуудал сунжрах тусам олон эрсдэл гарч байна. Төсвөө батлах ёстой. Олон төрийн албан хаагч, ахмадууд асуудлаа тавьж жагсаж байна. Энийг ер нь тоож байгаа юм уу!? Цаг үеийн шинжтэй олон ажил, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэсэн зарчим байгаа. Үүнийг бол үнэхээр хөсөрдүүлж байна. Энэ бол нэг, хоёр хүний дарга болох тухай асуудал биш. Монгол төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.