АН, ХҮН намын гишүүд орж ирээгүйгээс ТББХ-ны хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх байв.
Гэвч УИХ дахь АН-ынхан бүлэг мөн цагт хурал зарлаж, нэг ч гишүүн байнгын хорооны хуралд орж ирсэнгүй. Мөн, ХҮН намынхан хуралдаа суусангүй. Тэдний орж ирээгүйн шалтгаан тодорхой бус байна.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир АН, ХҮН намынхныг хуралдаа орж ирэхийг 35 минут хүлээгээд, хурлаа аргагүйн эрхэнд завсарлуулах шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.