🔴О.Цогтгэрэл: УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой
Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой гэж үзжээ.
УИХ-ын нэгдсэн чуулганаар тус хоёр асуудлыг хэлэлцэхдээ Ардчилсан намаас сонгогдсон дэд дарга Б.Пүрэвдорж чуулганыг даргалах ёстой гэдэг дээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд санал нэгджээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хамтад нь хэлэлцэх ёстой. Нэг өдөр, нэг дор. Намын тэмцэл биш төрийн тэмцэл болж хувирсан энэ асуудлыг яаралтай шийдэхгүй бол төрөөс том улс орны нөхцөл байдалд орж байна. Бид байр сууриа нэгдсэн чуулганы санал хураалт хүртэл олон нийтэд зарлахгүй. Эрх баригч нам хуваагдсан хуралдааныг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж даргалан хуралдуулах ёстой гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.