🔴LIVE: Б.Жавхлан: Ямар ч шалтгаангүйгээр хурлаа хойшлуулах шийдвэр гаргаж байгаад гайхаж байна
Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11:00 цагт эхэлсэн ч гишүүд орж ирээгүйн улмаас хурлыг хаагаад байна.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Төрийн байгуулалтын байнгын хороо учир битүүлэг шалтгаанаар хойшлогдлоо. Ерөөсөө ойлгосонгүй.
ТББХ-ны дарга өнгөрсөн баасан гаргийн хурлыг "Ажлын цаг дууссан" гээд хойшлуулсан. Ингээд өнөөдрийн 11:00 цагийн хурал бараг 70 гаруй хувийн ирцтэй, хурлаа бүрэн үргэлжлүүлэх боломжтой байсан. Асуулт хариулт дуусчихсан, зөвхөн санал өгөх арван хүний тав нь ороод ирчихсэн сууж байхад саналаа хэлээд явж байж болно биз дээ. Яахав, АН-ын бүлгийн хурал давхардсан. Гэхдээ үг хэлэх хүн АН-аас байгаагүй. Ирц нь бүрдсэн систем дээр хурал эхлэхэд бүрэн боломжтой байхад ямар ч шалтгаанаар юм мэдэхгүй хурлаа хойшлууллаа.
Өнөөдөр аравдугаар сард дундаа орж байна. Төсөв өргөн бариад 45 хонолоо. Одоо цаана нь хэдхэн хоног үлдэж байна. Юу юугүй өвөл болох гэж байна. Одоо төсөвгүй сууж байна гэдэг 2026 онд эдийн засаг, нийгэм, төсөв дагасан хүлээлтүүд маань тодорхойгүй болж байгаа нь маш харамсалтай байна. Өнгөрсөн тав дахь өдөр шөнөжин хуралдаад, өнөөдөр ээлжит бус нэгдсэн чуулганаа зарлаад, энэ асуудлаа нэг тийш нь болгоод, төсвөө хэлэлцээд явсан бол улс эх оронд хэрэгтэй байх байлаа.
Ирц нь бүрдсэн хурлыг ямар ч тодорхой шалтгаангүйгээр хойшлуулах бол УИХ-ын дэгийн хулийг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн ч зөрчил үүсэх асуудал боллоо. Хурал өнгөрсөн тав дахийн ирцээрээ болно. Дээрээс нь, гишүүд зөвхөн үг хэлнэ. Хариулт нэхээгүй. Олон нийтэд нээлттэй явах учир үгээ хэлээд явж байж болно. Байхгүй байгаа гишүүдийн саналыг "Эсрэг"-ээр тооцоод л явдаг. Том ч бай, жижиг ч бай хурал даргалж байгаа алх барьсан улсууд хэт нэг талаа барих нь их муухай харагдаж байна. Алх барьсан хүнд бусад нь хадаас шиг харагддаг бололтой гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.