🔴Ц.Сандаг-Очир: Гишүүд хуралдаанд суухгүй бойкот хийж, асуудлыг гацааж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг өнөөдөр 11 цагт хэлэлцэх товтой байсан. Байнгын хороо 32 гишүүнтэй бөгөөд өнөөдрийн хуралдаанд 22 гишүүн бүртгүүлсэн ч гишүүдийн ирц хүрээгүй тул хуралдааныг хаав.

УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ц.Сандаг-Очир:

-Байнгын хорооны гишүүдийг 30 минут хүлээгээд орж ирээгүй тул өнөөдрийн хуралдааныг хаасан.

Ерөнхий сайд Г.Занданшатар алх цохиж, хуралдаан хойшлуулсны дараа орж ирсэн. О.Алтангэрэл, Н.Номтойбаяр, Б.Батбаатар гишүүд гадаад томилолттой. Б.Пүрэвдорж гишүүн өвчтэй. Хуралдаа суух нь өөрийнх нь үүрэг, албадан хүчээр ирүүлэхгүй нь ойлгомжтой.

Шууд утгаараа бойкот хийж байнгын хорооны хуралдаанд суухгүй, асуудлыг гацааж байна. Баасан гарагт намын бүлгүүд нь хуралдаж, улс төрийн шийдвэр гаргаагүй байна гэх санал ирсний дагуу хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.