ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах саналыг 11 цагт хэлэлцэж эхэлнэ

ТББХ: Ерөнхий сайдыг огцруулах саналыг 11 цагт хэлэлцэж эхэлнэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.10.13/-нд 11.00 цагаас хуралдах тов тогтоод буй.  Тус байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт 50 гаруй гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн барьсан байдаг. Тиймээс өнгөрсөн Баасан гаригт /2025.10.10/ ТББХ-ны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн П.Сайнзориг нараас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. 

Ингээд ажлын цаг дууссан тул Байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир хуралдааныг түр завсарлуулж, ирэх долоо хоногийн Даваа гарагт үргэлжлүүлэхээр болсныг мэдэгдсэн юм.

0aa5486527f94fed91862995c6f00fa1?d=0

457942ea056e41c78a42a7f1a34e80eb?d=0

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 9 цаг өмнө
Ялагдалаа хүлээж чадахгүй галзуурсан нохой мэт эргэж ноцож дайраад төр самарч гүйцэлээ ш дээ .NCS-ийн эрх ашгийг үхэн хатан хамгаалж байгаа наад гайгаа үтэр түргэн зайлуул. Нүүрсний хулгайг илрүүлэх гээд байна гэж иргэдийн тархи угаагаад байсан чинь тэр хулгайчид аа хамгаалж төрийн нууцад авсан хүн өөрөө байсан байж нүдний булай чинь