УИХ-ын гишүүдийг гадаад улсад явахыг түр хугацаагаар хязгаарлажээ
Монгол Улсын Их хурлын дарга захирамж гаргаж, УИХ-ын гишүүдийг гадаад улсад явахыг түр хугацаагаар хязгаарлажээ.
Захирамжид дурдсанаар намрын ээлжит чуулганаар Монгол Улсын 2026 оны Төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, ЭМДС-ийн 2026 оны төсвийн тухай хуулиудыг хэлэлцэх учир түр хязгаарлажээ.
Энэхүү захирамж нь Үндсэн хуульд нийцэж буй аж. Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын Тухай хуулийн 13 дугаар зүйл. Улсын Их Хурлын даргын бүрэн эрхэд 13.1.9-д "гишүүд болон Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын даргад дотоод, гадаад томилолт олгох, түүний журмыг баталж мөрдүүлэх", 13.2-т "Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 13.1-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд захирамж гаргана" гэж заажээ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.