Ерөнхий сайд Г.Занданшатар ямар ч баримт, нотолгоогүйгээр УИХ-ын даргыг гүтгэснээ хүлээн зөвшөөрөв

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг эртнээс, зохион байгуулалттайгаар нүүрсчин болгох кампанит ажлыг эхлүүлсэн нь тодорхой боллоо. Тодруулбал, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах өнөөдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Ерөнхий сайдаас баримт нэхсэн ч чимээ сургаас хэтэрсэнгүй.
Өөрөөр хэлбэл, Д.Амарбаясгаланг ямар шалтгаанаар “Нүүрсний хулгайч” гэж үзээд шалгуулахыг шаардаад байгааг тодруулахад Ерөнхий сайд Г.Занданшатар “Би ямар нэгэн баримт хараагүй. Гэхдээ Германы хэвлэлд Д.Амарбаясгаланг нүүрсчин гэдэг мэдээлэл гарсан. Барууны хэвлэл худал мэдээлэл түгээдэггүй” гэж хариулсан нь дэндүү харамсалтай бөгөөд гунигтай хариулт байв.
Бүхэл бүтэн улсын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа тэрбээр ямар ч баримт нотолгоогүйгээр хүнийг гүтгэн гүжирдэж, чимээ сургаар ярьдгаа харуулж орхив. Харин энэ тухайд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Тагнуулын байгууллагаас гаднын төлбөртэй сайтуудад Монгол Улсаас 50 гаруй мянган ам.доллар төлж байж олон сайтуудаар нэг дор нэр хүндэд халдах ажиллагаа явуулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэн үүнийг хийсэн тал дээр тагнуулын байгууллага өнөөдрийг хүртэл удаашралтай ажиллаж байгаа. Энэ бол Монголоос зориудаар нэр хүндэд халдахын тулд гадны сайт дээр мэдээлэл гарсан мэтээр Монголд оруулж ирж цацах зорилготой ажил гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тиймээс барим тавим худлаа хэлэхээ боль. Яаж, хэн, ямар зохион байгуулалттайгаар хийдэг вэ гэдэг нь энд тодорхой харагдаж байгааг олон түмэн ялгаж салгаж ойлгож байгаа байх. Бор тээгийн лицензтэй холбоотой асуудал яригддаг. Өнөөдрийг хүртэл Бор тээг гэдэг ордын лиценз “Эрдэнэс Тавантолгой” компанид байдаг. Гэтэл олон нийтэд надад байгаа мэт ойлголт төрүүлж гүтгэсэн” гэв.
"Редакцийн бус нийтлэл"
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.