🔴Л.Гантөмөр: ҮАБЗ-ийн гишүүд нүүрсний оффтейк гэрээг хараагүй байна гэдэг худлаа

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

УИХ-ын гишүүн Л.Гантөмөр:

-МАН-ын асуудлыг өнөөдөр шийдэж чадаагүйд харамсаж байна. Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар өнөөдөр огцрох өргөдлөө өгөөд ирэх даваа гарагт шинэ хүмүүсээ томилж байх ёстой. Намынхаа 50 хувийн дэмжлэгийг хэн хэн нь авч чадахаа больсон. Тиймээс өөрийн намынхаа дэмжлэгийг авч чадах хүн албан тушаалд томилогдоосой. Ингэж байж ард түмний асуудлыг шийдвэрлэх юм байна. УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж шийдвэр гаргаагүй байна. Тиймээс бүлгийг төлөөлж бус өөрийн байр сууриа илэрхийлж байна. Энэ нийгэм, эдийн засаг, шатахууны асуудал дэндлээ. ҮАБЗ-ийн гишүүд нүүрсний оффтейк гэрээг хараагүй үзээгүй байна гэдэг худлаа гэв.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Bbbaj 6 цаг өмнө
Yagaad sorog huchin ajlaa hiihgui iim gereenuudiin talaar chimeegui baisan be
Шарбавуу 5 цаг өмнө
Улс эх орны эрх ашгаа хэрхэн хамгаалж, санаа зовниж байгааг хардаа. ТББ ХОРООНЫ дарга бямба,ням гаригт амрах гэнэ.Нөгөө өвөлжилт,багш,эмч,ахмадууд эдэнд хамаагүй байгаа биз. Ийм ч төрийн зүтгэлтнүүд байх гэж дээ.