🔴 ТББХ-ны хуралдаан 30 минут завсарлав

УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд тус хороонд харъяалагдах 32 гишүүнээс 20 нь ирснээр хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн ч гишүүд асуулт асууж, хариулт авахын өмнө 30 минутын завсарлага авлаа.  Хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар хүрэлцэн ирээд байна. Тэрбээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай тусдаа уулзахаар болсон тул ийнхүү завсарлага авчээ. 

Өнөөдрийн хуралдаанд дараах гишүүд ирсэнгүй. Үүнд:

1. Б.Батбаатар
2. Ж.Баярмаа
3. А.Ганбаатар
4. Л.Гантөмөр
5. Т.Доржханд
6. Л.Мөнхбаатар
7. Н.Номтойбаяр
8. Г.Уянгахишиг
9. О.Цогтгэрэл
10. Ө.Шижир

11. Д.Энхтуяа

12. Б.Пүрэвдорж /өвчтэй/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.