🔴Ж.Бат-Эрдэнэ: Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дараа МАН бүлэг хуралдана
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:
-ТББХ-гоор Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг 14 цагт хэлэлцэнэ. Намын бүлэг хуралдах ёстой. Байнгын хороо хэр сунжрахаас шалтгаалж бүлгийн хурал товлогдоно. Удирдах зөвлөлөө хуралдуул гэдэг шаардлагыг тавьсан боловч хуралдсангүй. Тиймээс бүлгийн хуралдаан хийхээс өөр аргагүй.
Б.Энхбаяр гишүүнийг намаас хөөхийг шийдвэрлэсэн Хяналтын хорооны бичиг ирсэн. УИХ-ын даргын асуудал мөн ТББХ-гоор орно. Гэхдээ хэзээ орох тов нь тодорхойгүй байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.