🔴А.Ганбаатар: Төрийн хямрал түмний зовлон үүсгээд байгаа МАН-ын асуудлыг АН-ын бүлэг хэлэлцэнэ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах асуудлын өнөөдөр хэлэлцэнэ. Бүлгийн нэгдсэн шийдвэрээ дагана гэж УИХ-ын гишүүн А.Ганбаатар хэллээ.
УИХ-ын гишүүн А.Ганбаатар:
-МАН төрийн дээр гарсан учир намын даргын асуудлыг ярих ёстой болж байгаа юм. МАН-ын даргыг Их хурлаараа, эсвэл Дээд шүүх бүртгэснээр баталгаажна. Түүнээс өмнө удирдлагагүй болсон МАН монгол төрийн дээр сандайлаад төрийн хямрал түмний зовлон үүсгээд байгааг АН-ын бүлэг өнөөдөр хэлэлцэнэ. Миний хувьд нам болон бүлгийн шийдвэрээ дагана гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.