Нүүрсний оффтейк гэрээ Г.Занданшатар дарга руу эргэж байх юм

Маргааш УИХ-ын чуулганаар Г.Занданшатарын Засгийн газрын хувь тавиланг хэлэлцэнэ. Үүнээс урьтан Засгийн газрын хуралдаанаар улсын нууцад аваад байсан 39 оффтейк гэрээг нууцаас гаргах шийдвэр гаргалаа. Энэхүү гэрээнүүдийг тухайн үеийн ҮАБЗ буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын үед нууцад хамруулж байжээ.
Улсын нууцад авсан байсан нүүрсний 39 гэрээнээс 31 нь “Бодь” группэд хамаарч байгаа юм. Энэхүү нууц гэрээнд туссанаар “Бодь групп” дангаараа 22.5 сая тонн нүүрсний гэрээ байгуулснаас 8.2 сая тонныг нь өмнөд хөрш рүү экспортолсон байна.
“Бодь” группын эзэн нь Д.Баясгалан. Д.Баясгалан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших хугацаанд хамгийн их ойр нөхөрлөж, улмаар Засгийн газраар дамжуулан нүүрсний экспортын төмөр зам барих шийдвэрийг гаргуулж байсан баримтууд ийнхүү дэлгэгдлээ. Монгол Улсын эдийн засагт ноцтой хохирол учруулсан оффтейк гэрээг өнөөгийн Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа өөрөө нууцын зэрэглэлд авснаа мартсан бололтой.
Ер нь Г.Занданшатар дарга маань мартаж санах өвчинд тун их нэрвэгдэж байгаа бололтой. УИХ-ын чуулганы индэр дээрээс “Бор тээгийг хулгайд алдсан гэж хэдхэн хоногийн өмнө ноцтойгоор мэдэгдсэн. Гэвч багш нарын уулзалт дээр “Бортээгийн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулна” хэмээн энэ орд хулгайлагдаагүй, эдийн засгийн ямар ч эргэлтэд ороогүйг өөрөө баталсан. Г.Занданшатарын хувьд нотлох баримт алга, гэрчлэх зүйл алга. Хэвлэлийнхэн харахаараа хөөрч, юу ярьж байгаагаа сүүлдээ өөрөө ч мэдэхээ байсан Б.Энхбаяраас өөр түүнийг хамгаалах ч хүн алга. Өчигдрийн Засгийн газрын хуралдааны үеэр шатахуун хомстоогүй, шатахуун ховордсон гэж мэдээлэл тарааж байгаа сэтгүүлчид, пэйж, сайтуудыг тагнуул, цагдаагаар шалгуул гэсэн үүрэг өгөв.
Ерөнхий сайд ийнхүү ялагдсан өш хонзонгоосоо болж дарангуйлагчийн эгнээнд бүрмөсөн шилжин орж байгаад олон хүн болгоомжилж байна.
"Редакцийн бус нийтлэл"
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.