🔴LIVE: Б.Баасандорж: Засгийн газрыг огцруулах асуудал маргааш чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ

УИХ-ын ЕНБД Б.Баасандорж мэдээлэл өглөө. Засгийн газрыг огцруулсан асуудлыг Үндсэн хуульд заасны дагуу маргаашийн УИХ-ын чуулганаар хэлэлцэх товтой байна. 

УИХ-ын ЕНБД Б.Баасандорж: 

-УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаад, маргаашийн чуулганы хуралдааны хэлэлцэх асуудалд өөрчлөлт оруулсан. Ингээд маргааш өглөө 08:30 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, П.Сайнзориг нарын нэр бүхий 50 гаруй гишүүнээс албан ёсоор тавьсан саналыг хэлэлцэнэ. Энэ хуралдаанаас санал дүгнэлтээ гаргах юм бол 10:00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэнэ.

ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилох асуудлаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр хуралдсан. Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг албан ёсоор тавьсан учраас МАН-ын бүлгийн даргаас санал оруулаад, томилох эрх бүхий Ерөнхий сайдын асуудлыг шийдсэний дараа Засгийн газрын гишүүнийг томилох, огцруулах эсэхийг шийдэх нь зүйтэй үзэн, дараа долоо хоног хүртэл хойшлуулах санал гаргасан гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.