🔴LIVE: П.Ганзориг: Засгийн газрын үйл ажиллагаанд хэд хэдэн асуудлаар шүүмжлэлтэй хандаж байгаа

Засгийн газрыг огцруулах санал дээр УИХ-ын гишүүн П.Ганзориг одоогоор гарын үсэг зураагүй байгаа аж. ХҮН намын удирдах зөвлөлөөс "өөр өөрсдийн итгэл үнэмшлээр гарын үсэг зур" гэсэн чиглэл өгсөн бололтой. Гэхдээ тэрээр Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна. 

УИХ-ын гишүүн П.Ганзориг: 

-ХҮН намын зөвлөлөөс УИХ-ын найман гишүүндээ "Засгийн газрыг огцруулах эсэх асуудал дээр өөрсдийн итгэл үнэмшлээр ханд" гэсэн. Би одоогоор гарын үсэг зураагүй байна. Гэхдээ Засгийн газрын үйл ажиллагаанд хэд хэдэн асуудлаар шүүмжлэлтэй хандаж байгаа. 

Нэгдүгээрт, өөрт нь хэлэлгүйгээр, сайдад нь дуулгалгүйгээр чөлөөлж болохгүй. Монгол төрийн ажил ингэж явж болохгүй. Ямар хувийн компани байгаа биш дээ. Хоёрдугаарт, өнгөрсөн жил татварын дарамт ачаалалтай холбоотой ажлын хэсэг гарсан. Иргэд, аж ахуйн нэгжүүд 4 их наяд төгрөгийн татварын өртэй байгаа юм билээ. Ажлын хэсгээс "Хувь хүний орлогын албан татвар болон аж ахуйн нэгжүүдээс төлөгддөг нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах" зөвлөмжийг өгсөн. Гэтэл сая төсөв орж ирэхэд хүлээж аваагүй байна лээ гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.