Ирэх онд 30 км борооны ус зайлуулах шугам угсарна

Улаанбаатар хот 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай. Гэтэл үүний ердөө 23.6 хувь нь буюу 300 км орчим нь л борооны ус зайлуулах шугамтай. Тэгвэл сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2024, 2025 онд нийт 40 км орчим борооны ус зайлуулах шугам хоолойг шинээр угсраад байна.
Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км авто замын борооны ус зайлуулах шугам угсарсан бол 2025 онд 10 байршилд 16 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар найман байршилд 8.6 км авто замын борооны ус зайлуулах шугам хоолойг угсраад байна.
- БГД-ийн 4-р хороо, Төмөр замын авто зогсоол орчмын борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
- ХУД-ийн 15-р хороо, “Энхтайваны гүүр"-ний доод хэсгийн зам талбайн ус зайлуулах шугамын ажил
- БГД-ийн 5-р хороо, Алтай хотхоны 14-р байр орчмын борооны ус зайлуулах шугамын ажил
- БГД-ийн 24, 26-р хороо Энгельсийн гудамжны авто замын борооны ус зайлуулах шугамын шинэчлэл, өргөтгөлийн ажлын зураг төсөл
- ХУД-ийн 3-р хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэлх борооны ус зайлуулах шугамын ажил
- ЧД-ийн 2-р хороо, Хувьсгалын гудамжны борооны ус зайлуулах шугам
- ХУД-ийн 3, 5-р хороо, Чингисийн өргөн чөлөөний борооны ус зайлуулах шугамын ажил /он дамжин хэрэгжинэ/
- СХД, Драгон орчим
- БЗД-ийн Нарт хотхон, Нарантуул захын зүүн талд
- БГД, Гандан орчимд борооны ус зайлуулах шугам угсарлаа.
Харин 2026 онд ГУББГ-аас ус тогтдог байршлуудад нийт 30 км борооны ус зайлуулах шугам угсрахаар төлөвлөөд байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.