🔴П.Наранбаяр: 1995 онд 140 гаруй хоногийн ажил хаялт болж байсан гашуун түүх давтагдах ёсгүй
Багш нарын цалинг нэмэх асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр Ерөнхий сайд, Сангийн сайдтай дугуй ширээний уулзалт хийж, санал солилцжээ.
Боловсролын сайд П.Наранбаяр:
- Багш нар шударга шаардлага тавьж байгаа. Үндсэн 1.4 сая төгрөгийн цалинтай боловсон хүчин олдохгүй байна. Тэгэхээр цалин нэмэх шаардлагатай. Төсөв дээр 100 тэрбум төгрөгийн ажлын ачаалалтай нь уялдуулсан нэмэгдлийг оруулж ирсэн. Энэ бас хангалтгүй учир цалин нэмэгдүүлэх тал дээр санал солилцсон. 1995 онд 140 гаруй хоногийн ажил хаялт болж байсан гашуун түүх давтагдах ёсгүй. Багш нарын ажил хаялтаар хүүхэд эцэг эх багш нар хохирно. Цалин нэмэх гарц гаргалгаа олохоор ажиллаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.