🔴 Ж.Чинбүрэн: Энэ өвөл томуугийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн:
-Архаг болон төлөвлөгөөт эмчилгээг хязгаарлахгүй гээд 8 тэрбум төгрөг он дуустал нэмсэн. Энэ өвөл томуугийн үед эмнэлгийн коридорт нэг ч хүүхэд хэвтүүлэхгүй. Вакцинжуулалтад хамруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байна. Эмч эмнэлгийн ажилчид ажил хаях талаар цахим орчноос мэдээлэл авч байна. Эмч ажилчдын үйлдвэрчний эвлэлийн өөрсдийн эрхийн хүрээнд зохион байгуулж байгаа ажил.
2025 онд 316 тэрбумыг өрөнд өгөөгүй байсан бол өнөөдөр цалинг 30 хувь нэмэх боломжтой байсан. Манай салбар 67 мянган ажилчинтай. Нийт цалинг 10 хувь нэмэхэд 120 тэрбум төгрөг шаардлагатай. Санхүүгийн сахилга баттай байхгүй бол өр авлагын гинжин хэлхээ үүсээд байна. Энэ зохион байгуулалттай ажил болсон байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.