О.Батнайрамдал: Машинтай дагах, хаалга үүдний цоож онгойлгох гэж оролдсон үйлдлийг шалгуулна

О.Батнайрамдал: Машинтай дагах, хаалга үүдний цоож онгойлгох гэж оролдсон үйлдлийг шалгуулна

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын Хянан шалгах түр хороог байгуулсан. Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал өнөөдөр (2025.10.08) олон нийтэд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр, улсынхаа эрх ашгийг хангуулах зорилготой УИХ-ын Хянан шалгах түр хороонд УИХ-ын 11 гишүүн болон мэргэжлийн шинжээчид ажиллаж байна. Улс орны эрх ашгийн төлөө нэгдмэл байр суурьтай байж, гэрээгээ байгуулах ёстой. Гэвч хянан шалгах хороог хараат бус, бие даасан байдлаар ажиллахад саад учруулж, хөндлөнгийн нөлөөлөл орж болзошгүй нөхцөл үүссэн. Тухайлбал, машинтай дагах, хаалга үүдний цоож онгойлгох гэж оролдсон зэрэг баримтууд байгаа тул шалгуулахаар холбогдох байгууллагуудад хандаж байгаа.

Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу ХШТХ хяналтаа тавьж ажиллах болно хэмээн мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.