🔴LIVE: Б.Баасандорж: УИХ-ын даргад ёс зүйн хариуцлага тооцох тухай албан бичиг ирээгүй

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар гишүүд гарын үсэг цуглуулсан. Мөн УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ёс зүйн хариуцлага тооцох эсэх асуудлаар УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандоржоос тодрууллаа.

УИХ-ын Тамгын газрын ЕНБД Б.Баасандорж:

-УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг өчигдөр албан ёсоор тавьсан. Харин УИХ-ын даргатай холбоотой шаардлага, санал хүсэлтийн албан бичиг өнөөдрийн байдлаар ирээгүй байна.

Үндсэн хуульд зааснаар, Монгол Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн, арав хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, УИХ, түүний бүтцийн байгууллага болох Байнгын хороо, чуулган тав дахь өдрөөс ярьж эхлэх эрх нь нээгдэнэ гэсэн үг. Харин арав хоногийн дотор эцэслэн шийдвэрлэх ёстой гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.