🔴Г.Лувсанжамц: Засгийн газар ажлаа хийж чадахгүй байгаа учраас Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурсан

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өнөөдөр УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Г.Лувсанжамц, М.Мандхай нарын 50 гаруй гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарыг огцруулах саналыг албан ёсоор тавьсан юм. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-МАН-ын Бага хурал дээр бодлогын мэтгэлцээн явуулсан. Хоёр нэр дэвшигчээс тодорхой хоёр асуулт асуусан. Тор цомхон болж, яамдын тоог цөөлөх үү. Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулаад багш эмч нарын цалинг нэмэгдүүлэх орон зайг гаргах уу гэдэг хоёр асуулт асуусан. Надад УИХ-ын даргын хариулт таалагдсан. Төр цомхон яамдын тоог 12 хүртэлээр цөөлнө. Төрийн өмчит компаниудыг 30 хувиар бууруулна гэсэн амлалтыг хэлсэн. Төсөв татварын ачааг бууруулахад хамгийн зөв хоёр шийдэл хэлсэн учир бодлогыг нь дэмжиж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.