🔴Д.Энхтүвшин: УИХ-ын дарга ёс зүйн хариуцлага хүлээж шалгуулах ёстой
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн албан бланк дээр УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардсан бичигт гарын үсэг цуглуулж буй. Нийт 70 гаран гишүүн гарын үсэг зурсан гэв.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Бид огцор гэдэг шаардлага тавиагүй. Асуудалгүй бол батлахыг шаардаж байгаа. УИХ-ын гишүүний дархан эрх байгаа учир хуулийн байгууллага шалгах нь хүндрэлтэй байдаг тул ёс зүйн хувьд шаардлага тавьж байгаа юм. Ардчилсан намаас анх энэ санаачилгыг гаргасан. МАН-аас 35 гишүүн гарын үсэг зурж, нийт 70 гаруй гишүүн гарын үсэг зурсан байна. Энэ асуудлын хажуугаар төсвөө баталж чадахгүй бол төрийн хямрал, Засаг, УИХ тарах нөхцөл үүснэ гэлээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.