🔴LIVE: А.Ариунзаяа: Улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнах гэж Хууль зүйн сайдыг өөрчилж байна

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Яг одоо энэ Засгийн газрын тэргүүн маш буруу үйл ажиллагаа явуулж байна гэдэг итгэл үнэмшил дээрээ суурилан гарын үсэг зурсан. Хэрэв манай намын Бага хурлаар Д.Амарбаясгалан биш, Г.Занданшатар намын даргаар сонгогдсон байсан бол яг ийм асуудал болох уу, үгүй юу гэдгийг бид харах ёстой. Яалт ч үгүй бодоод үзвэл, ийм асуудал болохгүй гэдэг нь ойлгомжтой байгаа юм. Үндсэндээ цаад агуулга нь бол Бага хурал дээр намын даргын сунгаанд ялагдсан учраас ийм мэдэгдэл хийж, ийм үйлдлүүдийг гаргаад байна.

Улс төрийн зорилгоор өрсөлдөгчөө намнахын тулд Хууль зүйн сайд, хууль зүйн салбараар төлөөлж ийм мэдэгдэл хийж байгаа хүн цаашлаад гүйцэтгэх засаглалыг ямар хэлбэрээр, яаж авч явах вэ гэдэг нь маш том асуултын тэмдэг болж байна. Ер нь "Парламентын засаглалд аюул учруулахуйц сценари яваад байгаа юм биш үү?" гэж бодогдуулах үйл явдлууд өрнөж байна.

Парламент тарна гэж байхгүй ээ. УИХ-ын 126 гишүүн бол Парламентын засаглалынхаа төлөө тууштай явна. Гагцхүү, гүйцэтгэх засаглалыг улс төрийн зорилгоор ашиглаж, Үндсэн хуулийн зөрчил үүсэхүйц хэмжээний мэдэгдлийг хийх нь өөрөө буруу юм. Улс төрийн зодооноо төрийн тайзнаа авчирсан хүн бол яалт ч үгүй Г.Занданшатар. Бид нар энийг зайлшгүй өөрчилж, засах ёстой.

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 1 сар өмнө
Занданшатарыг заавал огцруул. Ий хүнээр засаг яах вэ дэн. Өөрөө хулгайч
Зочин 1 сар өмнө
Занданшатарын засгийн газрыг болио. Өчнөөн сайхан боловсролтой залуучууд зөндөө байна.
Зочин 1 сар өмнө
Залуучууд арай л туршлагагүй байна шууд цүнх баригчаас дарга руу шилждэгийг болиулмаар байна.олон жил ажилласан ах эгч нарынхаа дарга болчдог бид нар хөөрхий дөө гээд явж байна.чадвар бол байдаггүй ам нь ажиллаад байдаг.дарга болох хүнээ олон жил ажилласн ажлын туршлагаар нь сонгоочээ арай л сайн бодлого гаргана ш дээ