🔴УИХ-ын 35 гишүүн УИХ-ын даргад ёс зүйн шаардлага хүргүүлэв

УИХ-ын 35 гишүүн УИХ-ын даргад ёс зүйн шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийв.

Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр: 

-УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж байгаа хүн ёс суртахууны болоод ажил мэргэжлийн, улс төрийн өндөр туршлагатай цэвэр хүн байх ёстой.

УИХ-ын даргын талаар ноцтой, үндэсний аюулгүй байдалд харш ч байж болохоор мэдээллүүд ирж байна. Тиймээс нүүрсний хэрэг болон түүнтэй холбоотой авлига албан тушаалын хэргийг шалгуулж, нэрээ цэвэрлэтэл УИХ-ын дарга гэх албан тушаалыг хаших эрхгүй гэж үзэж байна гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.