🔴Б.Баярбаатар: Eрөнхий сайд Г.Занданшатар огцрох ёстой
Аравдугаар сарын 1-ний өдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх шийдвэр гаргасан.
Энэ талаар УИХ-ын гишүүн, МАН-ын Хяналтын хорооны дарга Б.Баярбаатар:
-МАН-ын Бага хурлын гишүүдээс ирсэн гомдолд үндэслэсэн. Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж, Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар, Сангийн сайд Б.Жавхлан нарын талаар үндэслэлгүй мэдээллүүдийг цаг хугацааны дарааллаар тарааж байсан. Хамгийн сүүлд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг хүн амины хэрэгт гүтгэсэн. Гэтэл хуулийн байгууллага нь тийм зүйл байхгүй гэдгийг нотлох баримтаар ирүүлсэн. Ор үндэслэлгүй гүтгэлэг яваад байгаа нь ёс зүйгүй асуудал. Өөрийг нь дуудуулсан ч ирээгүй. Намаас гарна гээд байгаа гишүүд гарах эрх нь нээлттэй.
Би Ерөнхий сайдыг огцрох ёстой гэж үзэж байгаа. Монголын төр бизнесийн ашиг сонирхолд автагдсан байна. Гаргаж буй шийдвэр, худлаа ярьж байгаа мэдээллүүд нь эдийн засгийн бодит байдалтай нийцэхгүй байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.