🔴LIVE: Н.Алтанхуяг: Засгийн газар УИХ-ыг огцруулах нь хэнд ч ашиггүй. Улс эх орноо бодмоор байна

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Манай Засгийн газрыг баахан гарын үсэг яг ингэж шавуулж байгаад л огцруулсан. Тэгээд яаж сайжирсан юм? Би бол одоо "Огцруул", эсвэл "Битгий огцруул" гэж хэлэхгүй, харин "Юу болоод байгаа учир начраа олооч ээ" гэж байна. Ер нь эцсийн эцэст МАН-ын нэг хэсэг биш, Монголын ард түмэн л хожих ёстой. Гэтэл Засгийн газрыг огцруулбал хэн хожих вэ? 

Харин нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг ил тод болгох бичиг дээр бол би гарын үсэг зурсан. Хэн нэгнийг огцруулъя гэж гарын үсэг зурсангүй. Энэ зүйлийн учир утгыг олъё, олон нийтэд ил тод болгоё. Хоорондоо ярилцах хэрэгтэй байна. Өрөө, өрөө дамжиж гарын үсэг зуралцлаа гээд яах юм бэ? Хайран улс минь.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.