🔴LIVE: УИХ-ын гишүүн Б.Найдлаа: Сонгуульд намаа ялалтад хүргэсэн хүн Ерөнхий сайд болох ёстой
УИХ-ын гишүүн Б.Найдлаа: Улс төрийн намын дотоод сонгуульд зөв ч байна уу, буруу ч байна уу өөрсдөө шийдсэн бол бусад нам оролцмооргүй байна. Зарчмын хувьд, Монгол Улсад ард түмний сонгосон аливаа намын дарга нь Ерөнхий сайд байх нь зөв. Энэ байхгүйгээс эргээд гажуудалд орж байгаа юм.
Зарим сайдын томилгоон дээр мөн болохгүй зүйлс харагдаж байна. Хууль зүйн сайд бол бодлого гаргадаг сайд болохоос биш прокурор биш. Хэрэг шалгаж, хэргийн материалтай танилцаж, яллалдаг хүн биш. Улс төрийн зорилгоор намын дотоод асуудлаа төрийн асуудал болгодог, бусад намыг татан оролцуулж, талцуулдаг байдал байж болохгүй. Энэ жишиг Монголд бүү давтагдаасай гэж үзэж байгаа учир одоогийн Ерөнхий сайд огцорсон нь зөв гэж үзэж байна. Үндсэн хуульд заасан зарчмуудыг зөрчиж байгаа учраас.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.