"Эрдэнэс Тавантолгой" ХК түүхэндээ анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК түүхэндээ анх удаа БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэллээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 6,4 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсийг АНХ УДАА БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа.

Өмнө нь Монгол Улс Гашуун сухайт-Ганц мод, Ханги, Шивээ хүрэн боомтоор нүүрсээ экспортод гаргаж байсан бол энэ удаа ЭКСПОРТЫН ШИНЭ ГАРЦ нээж БНХАУ-ын зах зээлийн гүнрүү буюу гуравдагч орнуудтай хэлэлдэг Цао фейдянь боомтруу хүргэж өгөх нөхцөлтэй арилжааг эхлүүлж байна. Ингэснээр гуравдагч орны зах зээлд нүүрс борлуулах боломжтой болж байна.

Цао Фэйдянь боомт нь БНХАУ-ын Хэбэй мужийн Таншань хотод, Бээжин хотоос 220 км, Тяньжин хотоос зүүн хойд зүгт 120 км-т байрладаг бөгөөд Бохайн эдийн засгийн чөлөөт бүст багтдаг гэдгээрээ онцлогтой. Хятадын хойд болон баруун хойд бүсүүдийг Номхон далайгаар дэлхийн 70 улсын 110 гаруй боомттой холбодог чухал гарц юм.

Тус боомтод нүүрсэн бүтээгдэхүүнээ хүргэж өгснөөр Монголын нүүрсний хэрэглэгчийн цар хүрээг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх, эцсийн хэрэглэгчдэд ойртох чухал ач холбогдолтой юм.

БНХАУ-ын Цао Фейдянь боомт хүргэж өгөх нөхцөлтэй анхны арилжаанд 4 оролцогч оролцож нэг тонн нүүрсийг 165.6 ам.доллароор худалдан авч, нийт 1.1 сая ам.долларын үнэлгээ бүхий 6.4 мянган тонн нүүрсийг амжилттай арилжааллаа. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.