🔴LIVE: О.Цогтгэрэл: МАН олон жил мөрийн хөтөлбөр гэж иргэдийг хуурсны гор нь одоо гарч байна
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл цаг үeийн асуудлаар мэдээлэл хийв.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл: Ардчилсан нам аливаа асуудал дээр аль болох нэгдмэл, зарчмын байр суурийг илэрхийлж, ардчилал, Ардчилсан нам, Монголын талд зогсоно гэж бүлгийн гишүүд үзэж байгаа. Би өөрөө хувь гишүүний байр суурийг илэрхийлэхэд зохимжгүй, мөн боломжгүй. Намын дарга болон бүлгийн даргын ажлыг хамт хийж байгаа учир хамтын шийдвэрийг цаг тухайд нь мэдээлэх болно.
Үүсээд байгаа нөхцөл байдлыг товчхон дүгнэхэд, МАН олон жил мөрийн хөтөлбөр нэрээр иргэдийг хуурсны гор нь одоо гарч байна. Ажил хийнэ гээд 10-аад жил хулгай хийснийх нь гор гарч, намын дотоод асуудал нь төрийн хямралд хөтөлж байгааг бид бүгд харж байна.
Чуулган хуралдахгүй байгаа нь УИХ-ын удирдлагын л асуудал. Ардчилсан намын бүлэг завсарлага аваагүй. Бүлгээс гарсан шийдвэр, улс төрийн зөвлөлийн шийдвэрээ хэрэгжүүлж ажиллана. Түүнээс биш ямар нэгэн бойкот хийсэн зүйл бол байхгүй.
Нэг намын асуудлаас болоод Монгол Улсын төсөв эзэнгүйдчихлээ. Одоо хэн хэлэлцүүлэх юм бэ? Мөн төсвийг буцаан татах ёстой гэх шаардлагыг олон нийт буруу ойлгоод байх шиг байна. Төсвийг буцаан татаад, гурав хоногийн дотор өргөн барьдаг. Ингэхдээ төсвийг сайжруулж, үргүй зардлаа хасаж, урсгал зардлаа бууруулж, хөрөнгө оруулалтын харьцаагаа нэмэгдүүлэн, гурав хоногийн дотор буцаан өргөн барьж хэлэлцүүлэхийг л шаардаж байгаа. Түүнээс биш, төсвийг гацаах, төсвийг батлахгүй байх гэдэг хуулийн агуулга байхгүй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.