“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар тус компанийн төв оффист өнөөдөр (2025.10.04) ажиллалаа. Онцгой дэглэмийн гуравхан сарын хугацаанд:
- Нийт 5.8 сая тонн нүүрс борлуулж, 513.8 сая долларын орлого олжээ.
- Биржийн арилжааг сэргээж, нийт 68 удаагийн арилжаа амжилттай зохион байгуулжээ.
- Зогсонги байсан гэрээнүүдийг сэргээж, нүүрс тээврийг сарын 1.7 сая тонноос 2.8 сая тоннд хүргэж, 1.6 дахин нэмэгдүүлжээ.
- 09-р сард 3.2 сая тонн нүүрс экспортолсон нь бүх цагийн үеийн хамгийн өндөр амжилт болжээ.
- 56 хувьтай байсан техникийн бэлэн байдлыг 81 хувьд хүргэж, 25 пунктээр өсгөжээ.
- Олборлолт, тээврийг шууд хянах систем нэвтрүүлж, ил тод байдлыг хангажээ.
- Энэ сарын 06-нд Цаофэйдянь боомтын нөхцөлтэй арилжаа зарлаж, Япон, БНСУ, Энэтхэг зэрэг гуравдагч орны зах зээлд нэвтрэх эхлэлийг тавьжээ.
Цанхийн баруун хэсэгт шинэ уурхайн ам ашиглалтад оруулж, сайн чанарын коксжих нүүрс олборлож эхэлжээ. Ингэснээр нэгж бүтээгдэхүүний эдийн засгийн үр ашиг 40 хувиар нэмэгдэнэ гэж тооцоолсон байна.
Эдийн засгийг сэргээх, валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, Эрдэнэс Тавантолгойн үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх нөхцлийг бүрдүүлсэн Онцгой бүрэн эрхт төлөөлөгчдийн багт Ерөнхий сайд Г.Занданшатар талархал илэрхийллээ. Мөн онцгой дэглэмийн хугацааг сунгах эсэхийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэж мэдэгдэв.
Зургийн цомог








Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.