🔴Ж.Бат-Эрдэнэ: Нүүрсчин гээд гишүүдээ намнадаг асуудал хэрээс хэтэрч байна
МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ сэтгүүлчдийн асуултад хариулав.
МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ:
-Үнэхээр намын зовлон төрийн зовлон болж хувирлаа. Удирдах зөвлөлийнхөө хурлыг зарлах шаардлага тавьж байгаа. Гэв гэнэт нүүрсний асуудлуудыг гаргаж ирээд л бидний нэгнээ нядалдаг хэрэгсэл, нийгмийг хөдөлгөдөг асуудал нь нүүрсний асуудал боллоо. Өмнөх парламентын 17 гишүүнийг нүүрсчин болгож зарласан. Үүнээс ганц нэг л гишүүн дахиж парламентад сууж байна. Маш олон гишүүдийг дахиж сонгогдохгүй болтол нь нүүрсээр нүдсэн.
Нүүрсний нууц гэрээ яагаад дарагдаад үлдсэн юм. Энэ асуудлаас эхлээд ярих хэрэгтэй. Ерөнхий сайд Г.Занданшатар зургаан жил УИХ-ын дарга хийсэн. Энэ зургаан жилийн хугацаанд Үндэсний аюулгүй байдлын гишүүн байхад энэ олон оффтэйк гэрээнүүд зурагдсан. Тухайн үед гаргаж ирээгүй хэр нь өнөөдөр хүн нядалдаг хэрэгсэл болгож болохгүй. Ерөнхий сайд нь өөрийнхөө эрх мэдлээр дарангуйлаад УИХ-ын гишүүд, Их хурлын даргаа намнадаг болох гэж байгаа юм уу гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.