Самранд яваад сураггүй алга болсон 35 настай залуугийн цогцсыг олжээ

Самранд яваад сураггүй алга болсон 35 настай залуугийн цогцсыг олжээ

Самар түүхээр яваад сураггүй болсон эрэгтэй нас барсан байдалтай олджээ.

Тодруулбал, Төв аймгийн Мөнгөнморьт суманд энэ оны 09 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Улаанбаатар хотоос самар түүх зорилгоор ирсэн эрэгтэй сураггүй алга болсон гэх мэдээлэл бүртгэгджээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, “Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалтай газар”-ын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн Д /35 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх, ажиллагааг зохион байгуулж байсан юм. Тэгвэл энэ сарын 30-ны өдөр уулын торлогтой хэсэгт нас барсан байдалтай олсон гэж ЦЕГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.