🔴 Ж.Бат-Эрдэнэ: Ерөнхий сайдтай биечлэн уулзаж, юу хүсээд байгааг нь асуусан
МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнээс үүсээд буй цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
Тэрбээр, Өчигдрийн мэдээлэл арай л боломжгүй мэдээлэл болсон. "Ардчилал хаана байна" гэж яригдахаар хэмжээнд очлоо. Ер нь бол Венесуэл, Туркийн гаргадаг жишгийг харууллаа. Бид парламентын засаглалтай улс. Ард иргэдийн төлөөллийн байгууллагаас гүйцэтгэх засаглалаа байгуулдаг. Гэтэл гүйцэтгэх засаглал нь өөрийн давуу талыг ашиглаж парламентын гишүүдээ дарамталж байгаа нь дээрх орнуудад гардаг жишээг санагдуулж байна. Д.Амарбаясгалантай өрсөлдөө л биз. Болохгүй байвал хууль хяналтын байгууллагад өгөх хэрэгтэй. Өчигдөр ийм л мэдээлэл хийх байх гэж би бодож байсан. Гэтэл парламентэд байгаа сөрөг хүчнээ нухчин дарж, гэмт хэрэгт орооцолдуулах_ цагдаа шүүхээр айлгаж байгаа мэт тохиолдол бий болголоо. Би Ерөнхий сайдтай биечлэн уулзаж, юу хүсээд байгааг нь асуусан. Цаашдаа ямар зам руу ороод байна вэ гээд. УИХ дахь МАН-ын бүлгийн даргын хувьд асуудлыг зөвшилцөх эрхтэй. Шударга ёсны асуудлыг шийднэ, хууль хяналтын байгууллага шийдэх ёстой бол шийдэг л гэсэн хариуг өгсөн. Намын даргын зодоон жинхэнэ утгаараа төрийн зодоон боллоо гэдгийг хэлсэн. ХЗДХ-ийн сайдыг томилохдоо ийм байдлаар томилох нь асар том алдаа шүү гэж ч хэлсэн.
Л.Мөнхбаатар сайд залуугаасаа Хууль зүйн яаманд ажиллаж байсан туршлагатай боловсон хүчин. Тодорхой том шийдлүүд дээр гар бие оролцож явсан, ямар ч тохиолдолд гологдохгүй хүн. Гэтэл ийм хүнийг Б.Энхбаяраар сольж үүрэг өгч байна шүү дээ. Салбараа сайн авч яваарай биш тодорхой асуудлаар үүрэг өгч байна.
МАН-ын Хяналтын хороо хуралдах гэж байгаа юм байна. Гишүүнийг хөөх асуудал зөв шийдвэр биш, буруу жишиг рүү орох вий. Бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Энхбаяр асуудлыг гаргаж ярьсан нь зөв. Ер нь МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж үүсээд байгаа энэ асуудлын хүрээнд ярилцах ёстой. Г.Занданшатар дарга МАН-аас томилолт авч ажлаа хийж байгаа хүн. Зөв буруу эсэхийг нь ярилцах ёстой. УЗ-ийн хурлын араас бүлэг хуралдах байх.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.