🔴С.Эрдэнэболд: МАН-ын төрийн өндөр дээд албан тушаалд байгаа хоёр хүний асуудал маш том үр дагавар авчирна
Ерөнхий сайд Г.Занданшатар: Би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо. Нүүрсний хулгайтай тэмцлээ илүү эрх хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд ийм шийдвэр гаргалаа" хэмээн өчигдөр /2025.09.30/ мэдэгдсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайдын гэнэт гаргасан энэхүү шийдвэр Үндсэн хууль болоод Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн үү. Уг асуудлаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдоос тодрууллаа.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд:
-Засгийн газрыг тэргүүлж байгаа хүн кабинетын гишүүдээ сэлгэн томилох бүрэн эрхтэй гэж би үзэж байна. Процедурын хувьд яаж явж байгааг мэдэхгүй юм. Ерөнхий сайд Ерөнхийлөгч хоёр уулзаж, энэ асуудлаа ярьсан уу гэх мэт.
-АН-ын Улс төрийн зөвлөл МАН-ын дотоод асуудлаар мэдэгдэл гаргасан нь шүүмжлэл дагуулж байна?
-УИХ дахь АН-ын бүлэг болон АН-ын Улс төрийн зөвлөл хамтарч өргөтгөсөн хурал хийсэн. 50 гаруй гишүүнээс 30 нь байр сууриа илэрхийлсэн. Бүлэгт чиглэл өгч хууль тогтоох дээд байгууллага ёс зүйгээ бүрэн дүүрэн хангаж ажиллах ёстой тул МАН-д бичиг явуулсан. Манай намын дарга танилцуулсан тул бүлэг гэж ойлгоод байх шиг байна. УИХ-ын даргыг огцрох, хариуцлага тооцох тухай яриагүй. Ес зүйн хувьд энэ асуудлыг шийдвэрлэх хүртэл хурал удирдахгүй байх л зарчмын шаардлага тавьсан. АН маргалдагч аль нэг талын байр суурийг дэмжсэн, эс дэмжсэн байр суурь илэрхийлээгүй.
АН-д өмнө нь болж байсан маргаан, тамга тэмдгийн асуудал үнэхээр зовлонтой. МАН-ын төрийн өндөр дээд албан тушаалд байгаа хоёр хүний асуудал маш том үр дагавар авчирна. Олон жил яригдаж байсан хэрэг төвгийн асуудал шүүхийн байгууллагаар эцэслэн шийдэгдэх ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.