Б.Гүнбилэг: "Шүүх, эрх мэдэлд халд" хэмээн Ерөнхий сайд нь Б.Энхбаярыг Хууль зүйн сайдаар томиллоо

Монгол Улсын ерөнхий сайдын мэдэгдэлтэй холбоотойгоор хуульч Б.Гүнбилэг цахим хуудастаа мэдээлэл хийжээ.
Хуульч Б.Гүнбилэг:
-Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгдэл хийж, ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томиллоо гэлээ. МАН-ын даргын өрсөлдөөнд орсон өрсөлдөгчөө яллахын тулд шинэ Хууль зүйн сайдыг томиллоо гэж харлаа. Би хуульч хүний хувьд харснаа хэлэхэд, хэн ч байсан шүүхээр нотлогдоогүй байхад нь гэмт хэрэгтэн мэтээр зарлалаа. Үүнийхээ дараа Хууль зүйн сайдаар нэгнийгээ тавиад, зодоон хийх гэж байгаа мэт сэтгэгдлийг нийгэмд төрүүллээ.
Ийм ойлгомжгүй нөхцөлд байдалд ард түмэн юуг анхаарах ёстой вэ?
Б.Энхбаяр Хууль зүйн сайд болоод "тухайлсан гэмт хэрэг"-тэй тэмцэх юм байна. Үндсэн хуульд "Шүүх эрх мэдэл хараат бус байх эрхтэй" гэж заасан. Ямар ч прокурор, шүүгчид Ерөнхий сайд, Хуулийн сайд, УИХ-ын гишүүн хэн ч нөлөөлөх эрхгүй гэж заасан байдаг. Хараат бусаар ажиллуулах ёстой. Гэтэл Хууль зүйн сайд нь Ерөнхий сайдтай өрсөлдсөн хүний өөдөөс хүний нохойд барьдаг мод мэт дайрлаа. Нийгэмд ийм ойлголт төрүүллээ. Энэ бол нийгэмд маш тогтворгүй байдал авчирна.
Засгийн газар парламентын олонхитой үзэлцээд байгаа мэт харагдлаа. Яагаад ингэж байна вэ гэхээр, Ерөнхий сайд нь сая МАН-ын бага хурал дээрээ олонхийн санал авч чадаагүй шүү дээ. Манай улсад 1937 оны хэлмэгдүүлэлт эхлэх нь. Олонхийн дэмжлэг авсан хүний эрх мэдэлд халдан шүүхээр далайлган цовдлох гэж байна. Ийм ардчилал гэж байж болохгүй. Парламентын ардчилал бол олонхийн санал шүү дээ гэжээ.
Хуульч Б.Гүнбилэгийн мэдээллийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Сэтгэгдэл (4)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.