🔴LIVE: УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан: Г.Занданшатар сайдын хүсэлтээр гар тооллого дахин хийсэн. Гомдоогүй гэж найдаж байна
УИХ-ын гишүүн, МАН-ын бага хурлын тооллогын комиссын дарга Ж.Алдаржавхлан МАН-ын VIII бага хурлын үр дүнгийн талаар мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан:
-МАН-ын бага хурал өглөө 360 хүний ирцтэй эхэлсэн. Тооллогын комиссыг дундаасаа байгуулсан. 15 хүнтэй тооллогын комисс байгуулаад даргаа томилсон. Ингээд тооллогын комисс журмаа баталсан.
Бүх цаг үед тооллын комисс журмаа ингэж баталж ирсэн. Намын дүрмээр бүгдийг нарийвчлан зохицуулах боломжгүй. Ингээд бага хурлын гишүүддээ танилцуулсан.
Гурван удаагийн санал хураалт явагдсан. Бага хурлын гишүүдийг батлах санал хураалтад 292 оролцсон. Үүнд ямар нэг маргаан гараагүй. Харин дараагийнх нь намын даргыг сонгох санал хуралт. Намын дарга сонгох журам дээр 2/3 хүрсэн нөхцөлд намын даргаар хүлээн зөвшөөрөгдөнө гэж үзэж байгаа учраас тооллын комисс хуралдаад хоёр үе шаттай явах нь зүйтэй юм байна. 2/3-т хүрэхгүй тохиолдолд хамгийн олон санал авсан хүн дээр санал хураая гэсэн. Ингээд үүнийг бага хурлын гишүүд ч зөвшөөрсөн. Ингээд санал хураахад 442 хүн оролцсон. Ингээд 56 хувь нь Д.Амарбаясгаланг дэмжсэн санал өгсөн.
321 хүн хоёрдугаар шатны санал хураалтад орсон. 275 хүн МАН-ын даргад Д.Амарбаясгаланг дэмжиж саналаа өгсөн. Тооллогын комисс бүх хүний саналыг хүлээж авсан.Тооллогын комисс ном дүрмийнхээ дагуу ажилласан. Бидний хийсэн ажил зарим нэг хүнд таалагдахгүй байж болно. Г.Занданшатар сайдын хүсэлтээр гар тооллого дахин хийсэн. Гомдоогүй гэж найдаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.