Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

Алтай хотхон орчимд 640 хүүхдийн суудалтай сургууль барина

ХУД-ийн 3 дугаар хороо, "Жигүүр Гранд Групп" ХХК-ийн эзэмшлийн талбайг нийслэлээс зөвшилцөж, 640 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг төлөвлөсөн. Энэ хүрээнд тус газрыг чөлөөлж, хүлээлгэн өгөх талаар НХШГ-аас шаардах бичиг хүргүүлэв.

68d65a66e337fe7967a302a8

НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга Б.Хашчимэг “Тус байршил нь “Жигүүр Гранд Групп” ХХК-ийн эзэмшлийн талбай хэдий ч НЗДТГ-тай зөвшилцсөний үндсэн дээр 640 хүүхдийн сургууль барихаар тохиролцсон. Тиймээс сургууль барих газарт байгаа барилгын ажилд ашигласан кран, хог хаягдлыг шилжүүлж, газар чөлөөлөх талаар тус компанийн төлөөлөлд шаардах хуудас хүргүүлж байна. Тодруулбал, тус талбайд байгаа хоёр давхар барилгыг буулгах бөгөөд хог хаягдал, ус тогтсон байдал, нурсан хашаанаас үүдэлтэй аюулгүй байдлын зөрчлийг арилгуулах шаардлага тавилаа. Мөн барилгын дулаан зогсоол руу орох хэсэг сургуулийн газартай хил залгаа байгаа учир оршин суугчдаас гомдол ирсэн. НХШГ-аас гомдлын дагуу шалгалт хийж, угсралтын ажлыг түр хугацаанд зогсоосон. Түүнчлэн орц, гарц, сургуулийн газрын уялдаа, ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа эсэх, түшиц ханын аюулгүй байдал зэрэгт хяналт тавин ажиллаж байна” гэв.

68d65a6ae337fe7967a302a9

68d65a6ce337fe7967a302aa

68d65a6fe337fe7967a302ab

68d65a74e337fe7967a302ac

68d65a79e337fe7967a302ad

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.