Цагдаа болон Онцгой байдлын байгууллагын мэдээлэл зөрөв

Хөвсгөл аймагт алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг олсон талаар өчигдөр /2025.09.25/ өдрийн 17 цагийн орчимд Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийсэн билээ.
Энэ сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас хоёр настай хүүхэд алга боллоо гэх мэдээлэл ирсэн. Өнөөдрийн /2025.09.25/ 16 цагийн орчимд хүүгийн цогцсыг алга болсон гэх газраас 3-4 км зайнаас оллоо. Тухайн орчны нөхцөл байдал модтой, тал хосолсон байдалтай орчин. Хүүгийн цогцос дээр үзлэг шалгалт хийгдэж байгаа тул ийм тийм байдлаар олдсон гэж дэлгэрэнгүй мэдээлж болохгүй байна. Ил харагдах шарх сорви гэх мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны дараа хэлэх байх. Өмнөх эрэн хайх ажиллагаа ямар маршрутаар явсныг хэлэх боломжгүй байна. Ажиллагаанд оролцсон хэд хэдэн чиглэлүүдийг мэргэжлийн хүмүүс ахалж ажилласан гэх тун тойруу мэдээллийг өгсөн юм.
Гэтэл өчигдөр 18:00 цагийн үед Онцгой байдлын Ерөнхий газар албан ёсны цахим хуудастаа хүүгийн цогцсыг олсон талаар мэдээлэл оруулжээ. Ингэхдээ, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн “Сайхан мод” гэдэг газраас сураггүй алга болсон бага насны хүүхдийг буцалтгүй нэрвэгдэгч болсон байхыг эрлийн багийнхан өнөөдөр/2025.09.25/-ийн 15:30 цагийн үед оллоо.

Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.