ЦЕГ: Хүүгийн цогцос мод, тал хээр хосолсон газраас олдсон

Хөвсгөл аймагт алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг олсон талаар Цагдаагийн Ерөнхий газраас мэдээлэл хийлээ.

Энэ сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Тариалан сумаас хоёр настай хүүхэд алга боллоо гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийн хүрээнд төрийн чиг үүргийн байгууллага, олон нийтийн хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажилласан. Өнөөдрийн /2025.09.25/ 16 цагийн орчимд хүүгийн цогцсыг алга болсон гэх газраас 3-4 км зайнаас оллоо. Цагдаагийн байгууллагаас анх дуудлага ирсэн цагаас эхлэн эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагааг өнөөдрийн хүртэл хугацаанд хэрэгжүүлэн ажиллалаа. 

Тухайн орчны нөхцөл байдал модтой, тал хосолсон байдалтай орчин. Хүүгийн цогцос дээр үзлэг шалгалт хийгдэж байгаа тул ийм тийм байдлаар олдсон гэж дэлгэрэнгүй мэдээлж болохгүй байна. Ил харагдах шарх сорви гэх мэдээллийг мөрдөн шалгах ажиллагааны дараа хэлэх байх. Өмнөх эрэн хайх ажиллагаа ямар маршрутаар явсныг хэлэх боломжгүй байна. Ажиллагаанд оролцсон хэд хэдэн чиглэлүүдийг мэргэжлийн хүмүүс ахалж ажилласан. Хүүгийн зураг өөр байна гэх мэдээлэл гарч байсан ч цагдаагийн байгууллагаас тухай бүрт хариу тайлбар хийсэн. Зураг хуурамч гэх үндэслэлгүй мэдээлэл.  

-Хөвсгөл аймгийн Тариалан суманд 46 настай бас нэг эмэгтэй алга болсон гэх мэдээлэл байна?

-Тухайн иргэнийг эрэн хайх ажиллагаа явагдаж байна. Олдсон гэх мэдээлэл хараахан ирээгүй байна. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн 9 цаг өмнө
Хүүхдийн цогцосыг яг Мао хүн олсон юм бол. Зай нь 3-4 км гэж юу гэсэн үг вэ? Ингээд л үл итгэх мэдээнүүд гараад байх юм