🔴LIVE: НЗД-ын орлогч А.Амартүвшин: Өчигдөр 81 иргэн угаартаж, нэг иргэн угаарын хийн хордлогоор нас барсан
Сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, борлуулалт, хагас коксон түлшний хэрэглээ зэрэг цаг үеийн асуудлаар нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөв.
НЗД-ын орлогч А.Амартүвшин:
-Улаанбаатар хотод өмнөх буюу мидлингээр хийсэн сайжруулсан шахмал түлшний нөөцөлсөн үлдэгдэл 40 мянган тонн түлшийг есдүгээр сарын 15-наас борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 373 борлуулалтын цэгээр түлшийг борлуулж байгаа. Харин аравдугаар сарын 1-нээс импортоор авч байгаа хагас коксон шахмал түлшийг борлуулж эхэлнэ. 2025-2026 оны галлагааны улиралд 306 мянган тонн хагас коксон шахмал түлшийг борлуулахаар төлөвлөсөн. Ингэснээр 2025-2026 оны галлагааны улиралд түлшний нөөц хүрэлцээтэй байхаас гадна агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ. Хагас коксон түлшний эхний хоёр вагон өчигдөр хилээр орж ирсэн. 10 дугаар сараас хэрэглээнд нэвтрүүлснээр утааг 50 хувь бууруулна гэж тооцоолж байна.
Өчигдөр 81 иргэн угаартаж, нэг иргэн угаарын хийн хордлогоор нас барсан. Шалгалтаар амиа алдсан иргэн зуухнаасаа яндангаа салгаж, өрхөө бүтээсэн байсан гэх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн. Иргэд маань өөрсдөө аюулгүй байдлаа сайтар анхаарах шаардлагатай байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.