🔴LIVE: Газрын ховор элементийг дэлхийд өрсөлдөх хэмжээнд хөгжүүлье гээд 2050 төлөвлөгөөндөө тусгасан

Монгол Улс "Алсын хараа-2050" хөтөлбөртөө "Газрын ховор элемент боловсруулах үйлдвэрүүдийн төслүүдийг бодлогоор дэмжинэ" гэсэн ерөнхий зорилтоор тусгажээ.

ЭЗХЯ-ны төр хувийн хэвшлийн төвийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ж.Отгонбаяр:

-Газрын ховор элемент хөгжлийн баримт бичигт суучихсан явж байгаа төсөл. Ойлголцохгүй байгаа асуудлаа өнөөдөр шийдэх хэрэгтэй. Өмнөговьд том төсөл хэрэгжүүлэхэд мөн л эсэргүүцэлтэй тулгарч байсан. Гэхдээ одоо амьжиргааны түвшин өндөр аймаг тэр аймаг л байна. Үүнтэй адил Ховд ч гэсэн эсэргүүцэлтэй тулгарч байна. Гэхдээ энэ үл ойлгогдох байдлаа засаад явах хэрэгтэй. Иргэд уурлах нь зүйтэй.Тэдний буруу биш. Нутгийн удирдлагын хүмүүс нь энэ асуудалд анхаарч ажлаа хиймээр байна. Төр өгсөн лиценздээ хариуцлагатай хандмаар байна. Бидний гадагшаа экспортолдог бүтээгдэхүүний 95 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Энэ салбарынхаа ойлголтыг зөв өгч байж цаашаа алхана гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.