🔴Халзан бүрэгтэй төслийн удирдагч А.Цолмон: 2022 оноос хойш манай төслийн хайгуул хийсэн ажилчдад ямар ч сөрөг нөлөө, ургийн гажиг үүсээгүй. Асуудалд шинжлэх ухаанч, логиктой хандмаар байна
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Халзан бүрэгтэй төслийн удирдагч А.Цолмон:
-Дэлхий дээр мөчлөг нь ирчихээд байгаа энэ цаг үеийг ашиглаад хайгуул судалгааны ажлаа хийгээд, Эрдэс баялгийн сандаа нөөцөө хүлээлгээд өгье. Техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулж, байгаль орчин нийгмийн үнэлгээгээ олон улсын стандартаар хийлгэсний дараа татвар хураамж, баялгийн сан, улсад өгөх өгөөж зэрэг бүх зүйл тодорхой болно. Олон шатлалтай энэ үйл ажиллагааг л төслийн багийн зүгээс илэрхийлж байна.
Газрын ховор элемент гэдэг нь өөрөө цацраг идэвхт элемент биш. Үүнийг хольж сольж ойлгоод байна. Олборлож, ашиглахгүй байсан ч гэсэн тухайн бүс нутагтаа байгалийн цацраг нь цацарсаар байгаа. Геологийн өөрийнх нь тогтоц. Үүнийг ард иргэдэд ойлгуулах гэж маш их хичээдэг.
“Халзан бүрэгтэй” төсөл 2022 оноос хойш тогтмол бус ажиллаж байна. Энэ хугацаанд төслийн хэмжээнд Монгол Улсын мэргэжлийн 400 гаруй боловсон хүчин ажиллаж байсан. Ажилчдын дунд цацрагийг хордлого илэрсэн, бие нь өвдсөн, ургийн гажиг ч юм уу ийм тохиолдол гарсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна. Төслийн ажилчид уулынхаа дэргэд амьдарч ажиллаад болж байгаа учир ард иргэдийн зүгээс шинжлэх ухаанч хандахыг хүсмээр байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.