🔴Нутгийн иргэн Ц.Загирзүсэм: Халзан бүрэгтэйн төслийг дэмжиж байгаа олон мянган хүн орон нутагтаа байна
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд үргэлжилж байна.
Гэрэл зурагчин, зохиолч, Ховд аймгийн иргэдийн төлөөлөл Ц.Загирзүсэм:
-Орон нутагт төслийн талаар сайн мэдээлэлтэй иргэд ч байгаа. Хортой эсэх дээр бүр нарийн мэдээлэл авах хэрэгтэй. Цөөхөн иргэд яагаад эсэргүүцээд байна вэ гэхээр мөнгө салгах эдийн засгийн сонирхолтой байна ч гэгдэж байна. Эсэргүүцэж байгаа цөөн иргэдээс илүү төслийг эхлүүлж, үр өгөөжийг нь хүртэх талаар ярьцгааж байна.
Малчин дураараа эм авч малд хийснээр ургийн гажиг үүсэх асуудал байна. Монголчууд цөөхөн ч уудам газар нутагтай. Нөлөөллийн бүсэд байхаар малчид нүүгээд явчихаж болно. Иймэрхүү асуудлаас болж бид дэлхийгээс хоцорч байна. Төр, төсөл хэрэгжүүлэгч, ард иргэд хамтраад асуудлаа шийдэж чадахгүй байна шүү дээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.