🔴УИХ-ын гишүүн Б.Уянга: Олборлолт эхлээгүй Халзанбүргэдэйн төсөл хүн, мал амьтдад ямар сөрөг нөлөө үзүүлснийг нутгийн иргэдээс асуумаар байна

"Олборлолт эхлээгүй, дөнгөж хайгуул хийж байгаа Халзанбүргэдэйн төсөл байгаль орчин болон хүн, мал амьтдад ямар сөрөг нөлөө үзүүлээд байгааг нутгийн иргэдээс асуумаар байна. Түүнчлэн Халзан бүрэгтэйн ордын цацраг идэвхжилийн түвшин Мардай, Зөөвч-Овоо зэрэг ураны ордуудтай харьцуулахад хаана ч хүрэхгүй байх жишээтэй. Яг тоогоо л харж асуудлыг ярих хэрэгтэй" гэж УИХ-ын гишүүн Б.Уянга хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Уянга:

-Халзан бүрэгтэй төсөл зөвхөн хайгуулаа хийж байгаа, олборлолтод огт шилжээгүй. Нарийвчилсан хайгуул хийгдэж байгаа гэдгийг салбар яамнаас ч мэдээлж байна. Олборлолт эхлээгүй, дөнгөж хайгуул хийж байгаа Халзан бүргэдэйн төсөл байгаль орчин болон хүн, мал амьтдад ямар сөрөг нөлөө үзүүлээд байгааг нутгийн иргэдээс асуумаар байна. Ургийн гажиг, хөрсний бохирдол гээд янз бүрийн зүйл яригдаад байх юм. Цөмийн энергийн тухай хуульд цөмийн бодис гэдэг тодорхойлолт дээр газрын ховор элемент гэдэг гурван үг орсонтой холбоотойгоор ураны агуулга өндөр гэсэн мэдээлэл түгчихсэн. Ашигт малтмалын хууль, цөмийн энергийн тухай хуулиа өөрчлөх шаардлагатай гээд ажиллаж байсан. Энэ хүрээнд иргэд маань надад хандан үг хэлсэн. Халзан бүрэгтэй төсөл нь олборлолтод шилжсэн тохиолдолд тээвэрлэлт хийх авто замын сүлжээ бий болгох шаардлагатай. Эрчим хүчний эх үүсвэр нь бас байх хэрэгтэй. ТЭЗҮ дээрээ хэрхэн тусгагдсаныг харах хэрэгтэй.

Шинжээч тухайн нутгийн цацраг идэвхийг дүгнэсэн дүгнэлтийг харахад Дундговийн халуун рашаан, Мардай, Зөөвч-Овоотой харьцуулахад халуун рашаан нь илүү их цацраг идэвхтэй байх жишээтэй. Халзан бүрэгтэйн ордын цацраг идэвхжилийн түвшин Мардай, Зөөвч-Овоо зэрэг ураны ордуудтай харьцуулахад хаана ч хүрэхгүй байх жишээтэй. Яг тоогоо л харж асуудлыг ярих хэрэгтэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.