🔴Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн төслүүдийн талаар иргэдэд буруу ойлголт өгч, улс төржүүлж, эдийн засгийг боомилж болохгүй
“Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Манай улс хууль тогтоомжийн хүрээнд эрх зүйн орчин хангалттай бүрдсэн. Эрх зүйн орчноос улбаалж үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдийг хязгаарлах попролт үүссэн. Цалин тэтгэвэр, тэтгэмж нэмээч ээ гэж орилж байгаа мөртлөө нөгөө талд төрд орж ирэх орлого, иргэдэд ирэх орлого, баялгийн санд орж ирэх орлогыг хааж боож байгаа асуудал. Халзан бүрэгтэйн асуудал УИХ-ын түвшинд ерөнхий хяналтын сонсголын хэмжээнд заавал орж ирэх шаардлагагүй. “Халзан бүрэгтэй” төсөл эрхзүйн орчин нь бүрдсэн асуудал. Үндсэн хуульд хүн амын эрүүл мэнд болон байгаль орчин сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд тухайн газар орон нутгийг төрийн мэдэлд буцааж авах эрх зүйн заалт нь бий.
Газрын ховор элемент дээр цаашдаа ашиглалтаа хийхгүй бол бид дэлхийн хөгжлөөс хоцорно. БНХАУ өнөөдөр нийлүүлэлтээрээ дэлхийд дангаараа ноёрхож байна. ОХУ 42 тэрбум ам.долларыг зөвхөн газрын ховор элемент дээр гаргаад ашиглах талдаа ажиллаж байна. АНУ геополитикийн хүрээнд идэвхийлэн асуудал хөндөж байна. Тэгэхээр бид хүн ам эрүүл мэнд болон байгаль орчинд сөрөг нөлөөллийн асуудлыг тооцож ашиглах боломжтой байгалийн баялгийг ашиглах ёстой.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль 2024 онд батлагдсан. Ард түмэнд нийт баялаг очих хуультай. Үүнийг бид хэрэгжүүлж явах ёстой. Уран, цацраг гээд иргэдийн яриад байгааг буруу гэж хэлэхгүй. 2022 онд цөмийн энергийн комиссын ажлын алба очоод цацрагийн идэвхжилт тодорхой хэмжээнд өндөр гэж дүгнэсэн. Гэтэл хортой хоргүй, нийт талбайн хэмжээ, эсвэл хэсэгчилсэн газар уу гэдэгт мэдээлэл хийгээгүй учир өнөөдөр ийм түвшний асуудал үүсэх хэмжээнд хүргэсэн.
Хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх тал дээр стандарт шаардлагыг хангасан орчин үеийн үйлдвэрлэл үйлчилгээ олборлолт, ашиглалтыг явуулах ёстой. Алт хортой усыг ямар их хэмжээгээр бохирдуулж байгаа билээ. Стандартын шаардлагыг хангаж байгаа тохиолдолд алт ямар нэгэн асуудал үүсгэхгүй. Эрдэнэт үйлдвэр зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Цацрагийн түвшин өндөр гарч байгаа. Гэхдээ эрдэнэтийн ард түмэн босож асуудал үүсгэхгүй байна. Стандарт шаардлагын дагуу төрийн өмчит компаниуд ажиллаж байгаа учир ямарваа нэгэн асуудал үүсгэхгүй өнөөдрийг хүртэл ажиллаж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.